|
Мэндчилгээ
Монгол Улсын Засгийн газраас АХБ-ны хөнгөлттэй зээлээр 2003-2008 онд хэрэгжүүлэхээр Зээлийн гэрээ байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” Төслийн тухай өргөн хүрээний мэдээлэл авах боломж Танд олдлоо.Манай вэб хуудсыг нээж, тодорхой мэдээлэл, ойлголт авч буй хэрэглэгч Та бүхэнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” /ЭМСХ-2/ Төслийг хэрэгжүүлэх нэгжийн хамт олон чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, бидэнтэй хамтран ажиллаж санал бодлоо өргөн солилцох болсонд талархал илэрхийлэе. Манай вэб хуудсанд “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” Төслийн үндсэн зорилго, тодорхой зорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг төслийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр тоо баримттайгаар тусган харуулсан юм. “ЭМСХ-2” Төсөл нь хүн амын, ялангуяа хөдөө орон нутгийн ядуучууд болон эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах үндсэн зорилготой бөгөөд гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
Тухайн аймгуудыг сонгож авахдаа ядуурлын түвшин, эхийн болон нялхсын нас баралт, халдварт өвчний гаралтын үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн юм. Хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээний цогц хөгжлийг хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөдөөгийн сумдын эмч, сувилагч, багийн бага эмч болон эрүүл мэндийн асуудалд тодорхой үүрэг хүлээсэн холбогдох мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулах, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэн сайжруулах, хөдөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэдээлэл, холбоо харилцааны шинэ технологийг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад онцлон анхаарсан юм. Төслийн удирдлагыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд төслийн амжилттай хэрэгжих нөхцлийг бүрэлдүүлэх, төслийн хэрэгжилтийн явцыг хянаж үнэлэх, зохицуулах үүрэг бүхий удирдлага-хяналтын бүлэг, ажлын хэсгүүдийг байнгын үйл ажиллагаатай болгосон нь төслийн гүйцэтгэлийн үр дүнд эерэг нөлөөлөв. ЭМСХ-2 Төслийн зорилго, зорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх Техник туслалцааны гурван төрлийн Төсөл хэрэгжиж байгаа тухай бас энэхүү вэб хуудасны мэдээлэлд орсон. Тухайлбал, “Эхийн эндэгдлийг бууруулах төсөл”- JFPR/MON 9063, “Мэдээлэл холбоо харилцааны технологи”-MON 9053 төсөл, ХДХВ/ДОХ ба хүн худалдахаас сэргийлэх ТА 4364 ТТТөслүүд сонгон авсан бүс нутгуудад хэрэгжиж байна. ЭМСХ-2 Төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус төслийг хэрэгжүүлэх албанд хандаарай. Төслийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан
|