|
Мэдээ, мэдээлэл
Эрүүл мэндийн салбарынхан туршлага солилцож байна.
 Эрүүл мэндийн салбарын хөгжил-2 Төслийн хүрээнд Дорнод аймагт ажлын туршлага солилцох аяныг өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Аяны зорилго нь \\\\\\\"ЭМСХ-2\\\\\\\" төслийн хэрэгжүүлэх арга хэмжээний явц, үр дүнд үнэлгээ хийж, төслийн аймгуудад зохиогдож буй ажлын туршлагыг харилцан солилцож, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэхэд чиглэгдсэн байна. Энэхүү туршлага солилцох үйл ажиллагаанд Баянхонгор, Дорнод, Завхан, Хэнтий, Өвөрхангай аймгийн төсөл хэрэгжүүлэх албаны салбарын ажилтанууд, \\\\\\\"ЭМСХ-2\\\\\\\" төслийн гүйцэтгэх захирал Ж.Алтантуяа зөвлөх, зохицуулагчдын хамт, ЭМЯ-ны мэргэжилтэнүүд нийт 35 хүн оролцож байна. Төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа арга зам, туршлага, сургамжийн талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Должин танилцуулж, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгуудын ЭМГ-ын дарга нар төсөл хэрэгжүүлж байгаа ажлын байдлаа харилцан танилцуулж байна. Мөн үр дүнд тулгуурласан төсөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт-шинжилгээ үнэлгээ сэдвээр төслийн зөвлөх С.Төгсдэлгэр мэдээлэл хийж, энэхүү аргыг төслийн аймгуудад нэвтрүүлж байгаа ажил байдлынхаа талаар аймгуудын ЭМГ-ын нябо нар мэдээлж, ярилцаж санал, дүгнэлт хийх юм.
2008-03-18 21:32:30 | Мэдээ - Үйл ажиллагаа
|